Зул сарын баярыг тохиолдуулан иргэд дэлхийн өнцөг булан бүр лүү их хэмжээгээр аялаж байгаа тул Америкийн мэргэжилтнүүд “Уг үйл явдал нь Омикроны тархалтыг ихэсгэх нь тодорхой” хэмээн анхааруулжээ.
Тус улсын иргэд ихэвчлэн Европын Омикрон вирусын тархалт их байгаа Нидерланд, Франц, Герман гэх мэт улсууд руу аялаж буй тул ийнхүү иргэддээ анхааруулжээ. Мөн АНУ-н эрдэмтэн судлаачид нэмэлт вакциныг хийлгэсний дараа хүний биед 85%-ийн дархлаа үүсэж байгааг тогтоосон байна.
АНУ-н эрүүл мэндийн зөвллөх Энтони Фаучи “Омикраны тархалт манай улсад маш хурдацтай тархаж эмнэлгүүдийн ачаалал огцом ихсэх төлөвтэй байна. Тийм учраас ард иргэдийгээ зай барьж олон нийтийн газарт амны хаалтаа зүүж мөн нэмэлт вакцины тунгаа хийлгэж өөрсдийгөө аюулт өвчнөөс хамгаалаарай гэж уриалж байна” хэмээжээ. Тэгвэл АНУ-н нийт иргэдийн 73% нь Коронавирусын ядаж нэг тун вакциныг хийлгэсэн байгаа бол 30% нь нэмэлт вакцинжуулалтад хамрагдаад байна.
Эх сурвалж: BBC