АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах энэ сарын 16-21-нд болж байна. 15 дахь удаагийн тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж буй бөгөөд эрэгтэйчүүдийн 50 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд Б.Жүрмэд 84 тамирчнаас 65 дугаар байрт орлоо. Тун удахгүй эрэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах төрөлд Б.Энхтамир, эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд Х.Энхзул нар эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.
Б.Жаргал