Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн ээжилт бус хурал МҮОХ-ны хурлын танхимд болж байна. Хурлаар МҮОХ-ны VIII Чуулганы товыг тогтоож, Хараат бус сонгуулийн комиссын бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлах юм. Хараат бус сонгуулийн комиссын гишүүд бусдын нөлөөнд автахгүй, хараат бусаар үйл ажиллагаа явуулах чадамжгүй хэмээн гомдол гаргасан. Иймээс Бүх гишүүдийн хурлыг дахин хуралдуулж, Хараат бус сонгуулийн комиссыг батлахаар хэлэлцэж буй нь энэ. Хараат бус сонгуулийн комиссын гишүүнд өмнө нь Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Б.Батзаяа, Эрх зүйч, эдийн засагч О.Одбаяр, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Ж.Энхчулуу нар багтаж байв.
Б.Жаргал