Говь-Алтай аймгийн бөхийн "Хантайшир" дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, улсын начин Б.Суманчулуун, Ч.Батчулуун, Н.Мустафа, Ж.Чулуунбат, Л.Лха-Очир нарын 128 бөх барилдлаа. Энэ барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, харцага О.Хангай үзүүрлэв. Түрүү бөх П.Бүрэнтөгст таван сая төгрөг гардуулжээ. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарсан юм. Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Ө.Батзул нар үлдэв.