Бяцхан байхдаа он гарах мөчтэй зэрэгцээд бялуугаа идэхийг тэсэн ядан хүлээдэг байсан л биз дээ? Шинэ жилийн баярын хамгийн чухал хэсэг нь баярын ширээний бялуу яахын аргагүй мөн. Тэгвэл энэ удаад баярын тань ширээг чимэх гайхалтай содон бөгөөд шинэхэн бялуу үйлдвэрлэдэг газруудыг санал болгоё.
Maison Frank Off
Ази хэв маягийн, хаа ч байхгүй өвөрмөц, шинэлэг загвар дизайн бүхий гайхалтай бялуу хайж байвал та эндээс заавал олох болно. Бялуунаас гадна хайр хүргэм макаронуудыг төрөл бүрээр нь урласан байх тул сонгоод аваарай.
Tous les jours
Таны баярын ширээг чимэх сүүн кремний гайхалтай амтыг бэлэглэх болно. Мэдээж эртлэн захиалгаа өгөх хэрэгтэй шүү. Дашрамд сануулахад энэ сарын 22 хүртэл шинэ жилийн захиалгаа авах юм байна.
Мэдээж Жүр үр
Хүүхэд байхын л энэ амтыг мэдэрч өссөн хүмүүсийн баярын ширээнд жүр үр мэдээж байх л болно. Хэрвээ санаж байвал өнгөрсөн шинэ жилээр бялуу авах хүмүүсийн уртаас урт дараалал үүссэн шүү дээ. Хэрвээ сонголтоо хийсэн бол эртхэн захиалгаа өгөөрэй.
Maral’s bakery
Өөрийн хүссэн загвараар бялуу хийлгэмээр байна уу. Тэгвэл зөвхөн өөртөө зориулсан шинэхэн бялуугаа урлуулаарай. Шинэ жилийн гэнэтийн бэлэгтэй, азтантай байгаа гэнэ шүү.
Hanhvvgiin Eej
Бялуунд дуртай, хайртай хүмүүсийн хэзээний танил Ханхүүгийн ээж маань шинэ жилийн захиалга ихтэй байгаа сурагтай. Өхөөрдөм хөөрхөн аяган бялуу, жигнэмэг, тортоо эндээс сонгоорой.
Т.Мөнхжаргал