Монголын хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсан ОХУ-ын "Спартак" багийн үнэнч хөгжөөн дэмжигч байв. Түүнийг таалал төгссөнд "Спартак" багийн админ албан ёсны хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ. Эмгэнэлд, "Үнэхээр харамсалтай мэдээ байна. Бид сэтгэл зүрхээрээ түүний найз нөхөд, гэр бүл, хөгжөөн дэмжигчидтэй хамт шүү гэдгийг мэдэгдье. Эдгээр жилүүдийн турш түүн шиг үнэнч хөгжөөн дэмжигчтэй байсандаа бид бахархаж байна. Амар тайван нойрсог" гэжээ.