Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 хүний суудалтай өвлийн спортын ордон зочидоо хүлээн авахад бага хугацаа үлдлээ. Энэхүү спорт цогцолборын мөсөн талбайн мөс тавилтын ажил 95 хувьтай байгаа бөгөөд ОХУ-аас мөсний мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, мөс тавих ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү байгууламж нь олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор бөгөөд усан сэлэлт, хоккей, сагсан бөмбөг, бокс, жүдо, самбо зэрэг найман төрлийн спортоор хичээллэх боломжийг хүүхэд залууст бүрдүүлж ажиллаж байгаа юм.
Б.Жаргал