Гэрэл зургийг Ч.Ганбат
Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэй 86, эмэгтэй 29 дэх удаагийн тэмцээн явагдаж байна. Манай шигшээ баг ДАШТ-д гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад оролцож байгаа. Энэ тэмцээний 87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр 250 кг-ыг өргөж, анх удаагаа нийлбэр дүнгээр дэлхийн аварга боллоо. Манай улс анх удаа ийнхүү хүндийг өргөлтийн дэлхийн аваргатай болж байгаа юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (5)