Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд манай улсаас Б.Энххүслэн 200 метрийн өврөөр даллах төрөлд өрсөлдөх юм. Б.Энххүслэн хоёр жилийн өмнөх тус тэмцээнд 27.66 секундын амжилтаар улсын дээд амжилтаа шинэчлэн тогтоож байв. Харин өнгөрсөн зун “Токио-2020” олимпын наадамд 27.29 секундын амжилтаар 83 тамирчинаас 51 дүгээр байрт орж байлаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)