Австрали улсын Тасманиа мужийн мужийн бага сургуульд хүүхдүүд хийлдэг тоглоомон цамхаг дээр тоглож байх үед цамхаг нурснаас шалтгаалж хоёр хүүхэд нас барж үлдсэн хүүхдүүд хүнд хөнгөнөөр биедээ бэртэл авцгаажээ. Одоогоор тус ослын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа хэдий ч иргэдийн хэлж буйгаар хүчтэй салхинаас болж тус осол тохиолджээ. Тус ослыг тохиолдох үед Хиллкрест бага сургууль нь энэ оны хичээлийн сүүлчийн долоо хоногоо тохиолдуулж сурагчдыг нээлттэй тоглуулж байжээ.
Ийнхүү сургуулийн хамгийн аз жаргалтай өдөр гэнэтийн ослоос болж хамгийн аймшигтай өдөр болон хувирчээ. Энэхүү ослын тухай Австралийн ерөнхий сайд “Төсөөлшгүй зүрх эмтрэм үйл явдал байлаа” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC