Коронавирусний омикрон хувилбар сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд өргөн тархаж байна. Манай урд хөршид хоёр хоногийн өмнө омикрон хувилбарын анхны тохиолдол батлагдсан бол монголчууд хамгийн олноор ажиллаж, суралцаж, амьдарч буй БНСУ-д омикроны хувилбар батлагджээ. Тус улсын Хорио цээрийн эсрэг төв өвчтөнөөс шинжилгээ авахад омикрон мутаци болох нь батлагдсан гэв. БНСУ-ын Засгийн газраас дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 180 хоног өнгөрсөн бол сэргээх тунд хамрагдах шаардлагатай бөгөөд хэрэв сэргээх тунд хамрагдаагүй тохиолдолд энэ сарын 20-ны өдрөөс бүрэн тунгийн гэрчилгээ хүчингүй болно гэжээ.
Б.Жаргал