Улаанбаатар хотын Засаг дарга, чөлөөт бөхийн нэртэй тамирчдын нэг Д.Сумьяабазар өөрийн жингийн өрсөлдөгчийг эх орондоо хүлээн авахаар төлөвлөжээ. Түүний хувийн болон Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар Оросын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев энэ сарын 19-нд айлчлан ирэх гэж байна.
ОХУ бол чөлөөт бөхийн ертөнцийн тэргүүн орон төдийгүй олимп дэлхийн олон аваргууд алдартнуудыг төрүүлэн гаргадаг ундаргатай билээ. Ж.Тедеев Оросын шигшээг 2001-2012, 2016 оноос хойш удирдахдаа оролцсон олимп, дэлхий, Европийн бараг бүх тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж иржээ. Цорын ганц удаа 2017 оны ДАШТ-д АНУ-ын багт ганцхан оноогоор ялагдсан байна. Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагчаар зүй ёсоор нэрлэгддэг хүн юм. Айлчлалын үеэр тэрбээр “Парис-2024” олимпод хэрхэн хамтарч бэлтгэх талаар ярих биз ээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)