Шинэ он солигдох мөч хаяанд ирсэн энэ үед салбар бүрт оны шилдгүүдээ шалгаруулж байна. Дэлхийн дугуйн холбооны оны шилдгээр Словений тамирчин тодорлоо. Харин ази тивийн оны шилдгээр Казахстаны дугуйчин тэргүүлж, Монголын тамирчин С.Жамбалжамц 158 оноогоор гуравдугаар байрт бичигдэв. Мөн тэрбээр дэлхийн үндэсний чансааны 50-д багтлаа. Хэрэв тэр энэ байраа гурван жил хадгалж чадвал “Парис-2024” олимпын наадамд уралдах эрхтэй болох юм.