МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар дархан аварга А.Сүхбат Захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан дархан аварга Г.Өсөхбаяр өөрийн цахим хуудастаа сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр “Мянга мянган жилийн түүхтэй Монгол бөх Монголын ард түмний Дэлхийд ганц өв соёл, ёс уламжлал, Монгол эр хүний ноён нуруу, жудаг, чанар, эр хүн байх, болох төлөвшил олгодог бидний хайрлан хамгаалах үнэт өв гэж би боддог. Үе үеийн бөхчүүд Монгол бөхийн залгамж чанарыг хадгалж, дараа үедээ ариун сайхнаар өвлүүлж үлдээх үүрэгтэй. Бөхийн түүхийг ярихдаа тэр аваргын үе, тийм бөхчүүдийн үе гэж тодотгож ярьдаг.
Өнөөдөр би А.Сүхбат МҮБХ болон түүний тэргүүний талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хараад харамсаж сэтгэгдэлээ бичиж байна. Цэцдийн зөвлөлөөр зарласан “Их эе” хуулийн дагуу явагдаж тэргүүнээ санал нэгтэй сонгосон. Тэр хуралд ирж оролцох урилгыг А.Сүхбатад хүргүүлж байсан.
Өнөөдөр МҮБХ ёс зүйгүй бөх, монгол бөхийг сүйрэлд хүргэж болох допинг хэрэглэсэн бөхтэй хатуу тэмцэл өрнүүлж байгаа. Өнөөгийн бөхийн түүхийг цэвэр ариун өвлүүлмээр байна. Монгол бөх үеийн үед орших болно" гэлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (12)