Монголын сагсан бөмбөгийн нэрт тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизоны Дейтоны их сургуулийг сонгосноо мэдэгдлээ.
Ш.Энхийн-Од америкийн сагсан бөмбөгийн коллежид сурах эрх авсан анхны монгол тоглогч болж байна. Ингэснээр тэр NBA-д тоглох алхамаа ойртуулж, суралцах хугацаандаа тэтгэлэг авах аж.
Б.Жаргал