Монголын гольфийн холбооны бүх гишүүдийн хурал өчигдөр болж өндөрлөлөө. Хурлаар тус холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болоход “Дефакто” нэвтрүүлэгийн хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайханд Монголын гольфчид итгэл үзүүлэв. Тэрбээр тус холбоог гурван жилийн хугацаанд удирдах бөгөөд өмнөх ерөнхийлөгчөөр “Монгол банк”-ны гэх Н.Золжаргал ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Б.Жаргал