Манай улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх онд жүдо бөхийн “Чингис хаан” их дуулга тэмцээн болно. Энэ тэмцээнийг зохион байгуулах эрх авсан гол хүн нь Монголын жүдо бөхийн холбооны ерөхийлөгч Х.Баттулга юм. Тэр тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болсонтой холбогдуулан үг хэлэв. Тэрбээр “2016 онд Улаанбаатар хотод сүүлчийн гранпри тэмцээнийг зохион байгуулж байсан. Энэ тэмцээнд 20 гаруй орны тамирчин ирж хүчээ үзэж байсан. Харин 2022 онд Их дуулга буюу ангиллыг дээшлүүлж оролцож байна гэдэг бол жүдо бөхөөр залуучууд, тамирчдыг урам зоригтойгоор хичээллэх, “Парис-2024” олимпын наадамд оролцох тамирчидаа олноор нь бэлтгэх, уралдаан тэмцээнд оролцуулж байгаа. Эргэж ирж байгаа гэж ойлгож болно. Амьдралд тулгарах саад бэрхшээлийг жүдо бөхөөр хичээллэснээрээ даван туулах, өөрийгөө аваад явах, цаашлаад гэр бүлээ аваад явах зорилгыг агуулдгаараа нэн тэргүүнд тавьж болох юм” гэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (9)