Малайз улсын нийслэл хот Куала Лумпур хотод 118 давхар барилга баригдаж байна. Тус барилга нь 678 метр өндөртэй ирэх жил ашиглалтад орох бөгөөд одоогийн байдлаар БНХАУ-д орших Шанхай Товерыг (632 метр) өндрөөрөө аль хэдийнээ гүйцэж зүүн өмнөд Азийн хамгийн өндөр барилга болоод байна.
Тус барилгын тухай Малайз улсын ерөнхий сайд Исмайл Сабри Яакоб “Тус барилга нь зөвхөн инженерчлэлийн салбар дахь ололт амжилт биш, хамгийн чухал нь Малайз улсын дэлхий дахин дахь байр суурийг орчин үеийн хөгжиж буй гүрэн гэх ойлголтоор улам хүчирхэгжүүлэх болно” хэмээжээ.
Ойролцоогоор 300,000 метр квадрат зай тус барилга дотор харьяалагдах бөгөөд талаас илүү хэсэг нь оффисын журмаар ашиглагдах бол үлдсэн хэсэг нь томоохон дэлгүүрүүд, орон сууц, зочид буудал, парк, Исламын шашинтнуудын (Тус улсын иргэдийн ихэнх хувь нь Исламын шашинтай) цуглаж мөргөл хийх газруудаас бүрдэх байна.
Мөн тус барилгатай холбоотой нэгэн сонирхолтой баримт нь 1957 онд Малайз улсын өмнөх удирдагч Тунку Абдул Рахманы тус улсын тусгаар тогтнолыг зарласан газар дэлхийн хоёр дахь өндөр барилга сүндэрлэн босож байгаа юм байна.
Хэдийгээр уг барилгын төсөл нь анх танилцуулагдаж байхдаа 2021 онд барилгыг бүрэн ашиглалтад оруулна гэсэн боловч 2020 онд цар тахлын улмаас Малайз улсын хэрэгжүүлсэн хатуу хөл хорионоос шалтгаалан барилгын ажил хэсэг хугацаанд зогссоноор нээлтээ хийх тов нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)