МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2021” ёслол өчигдөр болж, улиран одож буй онд одтой, амжилттай оролцсон тамирчдад шагнал гардууллаа. Энэхүү оны шилдэг хэмээх эрхэм өргөмжлөлөөр “Токио-2020” зуны олимпын наадмын мөнгөн медальт, Сүхбаатарын одонт Саейд Моллай шагнуулсан юм. Түүний баярын сэтгэгдлийг хүргэе. Тэрбээр “Та бүхнийг эрүүл энх, сайн сайхан байгаа гэж итгэж байна. Арга хэмжээнд биеэр очиж чадаагүйг минь уучлаарай. Би энд бэлтгэл сургуулилтаа хийгээд тун завгүй байна. Засгийн газар, Яам, олимпын хороо, Жүдогийн холбооны дэмжлэгт баярлалаа. Ёслолын арга хэмжэнд оролцож буй бүх тамирчдад өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа. Та бүхний дэмжлэгт талархаж байна. Бүх тамирчид, дасгалжуулагчдадаа амжилт хүсье. Бүгдэд нь, монголчууддаа хайртай шүү.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)