Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын мэргэжлийн боксын дараагийн тулааны тов гарлаа. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 22-нд Виктор Пасилиастай тулалдахаар болсон байна. Виктор Пасилиас нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, ганцхан ялагдсан “хатуу самар” юм. Харин манай гавьяат мэргэжлийн бокст 14 ялалт, хоёр ялагдалтай яваа. Тэдний ялсан нь бүсний төлөө тулалдах эрх олж авах билээ.
Сэтгэгдэл (1)