Говь-Алтай аймагт пауэрлифтингийн хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 71 тамирчин 12 жинд өрсөлдөхөд өсвөрийн хөвгүүдийн 59 кг-ын жинд Н.Цэрэнтогтох, 66 кг-д Н.Бат-Эрдэнэ, +66 кг-д М.Анхбаатар, охидын +63 кг-д Д.Мичидмаа алтан медаль хүртэв. Харин насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Л.Бямба-Очир, 66 кг-д Б.Мягмарцэрэн, 74 кг-д Б.Бадамсүрэн, 83 кг-д С.Мөнхбат, 93 кг-д Э.Баасанжаргал, 105 кг-д Г.Батболд, +15 кг-д Д.Золжаргал, эмэгтэйчүүдийн +63 кг-п Д.Мичидмаа алтан медаль хүртлээ. Энэхүү тэмцээнд Д.Мичидмаа өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртсэн нь онцлох амжилт байв. Мөн тус аймгийн аварга шалгаруулах тус тэмцээнд эмэгтэйчүүдийн ангиллыг нэмж оруулсан нь пауэрлифтинг орон нутагт хөгжих эхлэл болсон юм.