Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар оны шилдэг тамирчин шалгаруулах "Бөртэ чоно-2017" ёслол өнөөдөр 17:00 цагт эхэлнэ. Улиран одож буй жил онцлогтой. Олимпын наадам тохиосон болохоор шилдгүүдийн хооронд өрсөлдөөн их өрнөх бололтой. Мөн манай баг тамирчид ДАШТ-ээс цөөнгүй медаль авсан юм. 19 дэх удаагийн наадамд хэн хэн нэр дэвшсэнийг танилцуулъя.
Шилдэг эмэгтэй тамирчин номинацид нэр дэвшигч
1.М.Анхцэцэг (хүндийг өргөлт) – Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын шагналт
2.Ц.Анударь (буудлага) – Индонез, Бангладешийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд есдүгээр байрт
3.З.Болортунгалаг (чөлөөт бөх) – Ази тивийн аварга, Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аварга
4.Б.Болортуяа (чөлөөт бөх) – “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт
5.Б.Болор-Эрдэнэ (ширээний теннис) – Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анхны хожил авсан
6.Э.Гантуяа (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины нэрэмжит тэмцээний хүрэл медальт
7.О.Гүндэгмаа (буудлага) – Токио 2020 олимпын наадамд оролцсон. Нийт 7 олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчин
8.Э.Даваачимэг (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины нэрэмжит тэмцээний мөнгөн медальт
9.М.Дөлгөөн (чөлөөт бөх) – Ази тивийн аварга
10.Д.Отгонжаргал (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт
11.Б.Урантунгалаг (байт харваа) – Олимпын эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор улсын рекордыг шинэчлэн тогтоосон
12.М.Уранцэцэг (жүдо) – “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТий хүрэл медальт, Тбилиси, Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт
13.Б.Шоовдор (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины ОУТ-ий аварга
14.Б.Энххүслэн (усанд сэлэлт) – “Токио-2020” олимпын наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд улсын рекордыг шинэчлэн тогтоосон
Шилдэг эрэгтэй тамирчин номинацид нэр дэвшигч
1.Ё.Басхүү (жүдо) – “Токио-2020” олимпын VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентийн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт
2.Д.Батгэрэл (холимог тулаан) – 2021 онд UFC Холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан
3.Г.Ганбаяр (хөлбөмбөг) – Унгарын дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн
4.Э.Даваахүү (буудлага) – Индонез, Бангладешийн ОУТ-ий аварга, “Токио-2020” олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн
5.Д.Дашнамжил (байт харваа) – ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан
6.М.Лхагвагэрэл (чөлөөт бөх) – “Токио-2020” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт
7.Э.Лхагвасүрэн (ширээний теннис) – Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн
8. Т.Тулга (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Ромын ОУТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч
9.С.Моллаей (жүдо) – “Токио-2020” олимпын мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль
10.Б.Чинзориг (бокс) – Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч
11.Ц.Цогтбаатар (жүдо) – “Токио-2020” олимпын хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт
12.Э.Цэндбаатар (бокс) – “Токио-2020” олимпын V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга
13.С.Жамбалжамц (дугуй) – Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа, Тour of Thailand тэмцээний аварга
"Бөртэ чоно" наадмын он оны шилдгүүд:
2002 он: О.Пүрэвбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль)
2003 он: О.Гүндэгмаа (буудлага спортын оюутны ДАШТ-ий алтан медаль)
2004 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд"Афин-2004" олимпын наадмын хүрэл медаль)
2005 он: Б.Наранбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медаль)
2006 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд "Доха-2006" Азийн наадмын алтан медаль)
2007 он: Э.Бадар-Ууган (боксын ДАШТ-ий мөнгөн медаль)
2008 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль), Э.Бадар-Ууган (Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль) хоёул шилдэг болсон.
2009 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль), П.Сэрдамба (боксын ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.
2010 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2011 он: П.Сэрдамба (боксын ДАШТ-ий хүрэл медаль)
2012 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Лондон-2012" олимпийн наадмын мөнгөн медаль)
2013 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2014 он: С.Цэрэнчимэд (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль), Г.Бодбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.
2015 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2016 он: Д.Сумъяа (жүдо бөхийн төрөлд "Рио-2016" олимпын наадмын мөнгөн медаль), Д.Отгондалай (боксын төрөлд "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт) тухай жилээс эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь шилдгийг шалгаруулдаг болсон.
2017 он: Д.Сумъяа (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2018 он: М.Нандинцэцэг (боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл)
2019 он: Э.Цэндбаатар (боксын ДАШТ-ий хүрэл медаль)
2020 он “Бөртэ чоно” наадам анх удаа өнжив.
Сэтгэгдэл (2)