Монголын бадминтон сонирхогчдын холбооны насанд хүрэгчдийн УАШТ болж өндөрлөлөө. 18 дахь удаагийн тэмцээнд 60 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Харин тус холбоо нь өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж, ирэх онд юу хийхээр төлөвлөснийг цухас дурдъя. 2022 оны наймдугаар сард 25,000 долларын шагналын сан бүхий "Mongolia International Challenge" тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авсан байна.
Зүүн Азийн олимпын холбооноос 2023 онд зохион байгуулагдах "Улаанбаатар-2023" Залуучуудын Зүүн азийн наадамд бадминтоны төрлийг оруулав. Түүнчлэн “Токио-2020” олимпын наадмын үеэр дэлхийн бадминтоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Томас Лундтай уулзалт зохион байгуулжээ. Энэ хүрээнд Монголын бадминтоны спортод дэмжлэг үзүүлж, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын бэлтгэлийн баазуудад сургаж, “Парис-2024” зуны олимпын наадамд эрх авч оролцуулах зэргээр дэмжлэг үзүүлэхээр болсон байна.