МҮОХ-ны хурлын танхимд өчигдөр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны чуулган боллоо. Энэ чуулганаар тус холбооны дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль болоход Бямбаагийн Цагаанбаатар олонхийн санал авлаа. Түүнд 45 хүн санал өгсөн бол өрсөлдөгч гэрэл зурагчин Эрдэнэбаярт 11 хүн санал өгсөн байна. Б.Цагаанбаатар МССХ-ны тав дахь ерөнхийлөгч болов. Харин ерөнхий нарийн бичгийн даргаар МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Батжаргалыг томилжээ. Тус холбоонд 127 спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлч байдаг юм байна. Өмнөх ерөнхийлөгчөөр Ч.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Бадамгарав нар ажиллаж байв.