Говь-Алтай аймгийн бөхийн "Хантайшир" дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 19-нд болно. Тус барилдаанд түрүүлсэн бөхийг таван сая төгрөгөөр урамшуулах юм байна. Говь-Алтай аймаг хүчтэний өлгий нутаг бөгөөд тус аймгаас дархан аварга нэг, улсын гарьд хоёр, заан тав, харцага хоёр, улсын начин цолтой 23 бөх төрөн гарсан байдаг.