Туркийн нийслэл Станбул хотод пара таеквондогийн ДАШТ болж байна. Ес дэх удаагийн энэхүү тэмцээнд манай таеквондоч Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлээ. Энэ амжилт Монгол улсад таеквондогийн спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ойд барьсан том бэлэг байлаа. Тэр ДАШТ-ээс тав дахь алтан медалиа хүртэж байна. Тус тэмцээнд дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарын удирдлага дор Монголын дөрвөн таеквондочин өрсөлдөж байгаа юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)