Сумын цолтон залуу бөхчүүдийн 93 дахь удаагийн барилдаан боллоо. Өнөөдрийн барилдаанд 608 бөх зодоглосноос Ховд аймгийн Чандмань сумын харьяат, сумын зэаан Уламбаярын Батцоож 10 даван түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, сумын заан Хүүхэнсүрэнгийн Нямдорж үзүүрлэлээ. Их шөвөгт түрүүчийн барилдааны түрүү бөх, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын заан М.Буяндэлгэр шалгарав. Шөвгийн тавд сумын манлай заануудын нэг Баянхонгорын Б.Совджамц, Говь-Алтайн сумын заан Э.Дашдэмбэрэл нар үлдэв. Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааныг шимтэн үзэчдийн зүгээс уламжлал болгон олгох “Дайчин барилдаан”-ы анхны шагналыг Өвөрхангай аймгийн сумын заан Б.Сундуйжадамбад гардууллаа. Дараагийн барилдаан 12-р сарын 19-нд Хантайшир дэвжээний 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ.