ОХУ-ын Нижне-Вартовск хотод боксын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. 18 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор зургаан тамирчин өрсөлдөв. Тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд М.Намуун алт, 57 кг-д Б.Мөнгөнсаран мөнгө, 60 кг-д Б.Золжаргал хүрэл медаль хүртлээ. М.Намуун энэ тэмцээнд түрүүлсэн анхны монгол боксчин болсон бөгөөд шилдэг тамирчин өргөмжлөл гардан авсан байна. Алтан медалийн тулаанд М.Намуун Чилийн тамирчныг ялсан бол Б.Мөнгөнсаран Тажикстаны боксчинд ялагдлжээ. Монголын боксчид энэ оны отгон олон улсын тэмцээнээс ийнхүү иж бүрдэл медальтай ирэхээр болж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)