“Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт өнөөдөр болно.
Тодруулбал Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Биеийн Тамир Спортын Улсын Хороо, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаaс хамтран багш дасгалжуулагч, бөхчүүдэд “Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-ний 11:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар болжээ.
Тус сургалтын дараа сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болох аж.