Их Британийн судлаачид омикроны эсрэг ямар вакцин үр дүнтэй байгаа талаар судалгаа хийжээ. Ингэхэдээ хоёр тун Астразенека болон хоёр тун Файзериай хүмүүсийг судалгаанд эхлээд хамруулжээ. Ингэхэд хоёр тун Астразенека вакцинтай хүмүүс омикроноос хамгаалах чадвар 10 хувь, харин хоёр тун Файзертай хүмүүсийнх 40 хувь байжээ. Файзер вакцинаар бүүстер тун хийлгэсний дараа омикроны эсрэг хамгаалах чадвар хоёр тун Астразенекатай хүмүүсийнх 71 хувь болж огцом өссөн бол, хоёр тун файзер вакцин хийлгэсэн байсан хүмүүсийн энэ үзүүлэлт 76 хувь болон нэмэгдсэн байна.
С.Сүлд