Ардын боловсролын тэргүүн ажилтан, нэрт дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ сарын 20-22-нд Дархан-Уул аймгийн спорт хорооны зааланд болно. Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах тэмцээн чөлөөт бөхийн спорт Монгол улсад үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд болж буй юм. 18 жингийн ангилалд болох тус тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулах юм байна.