Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар оны шилдэг тамирчин шалгаруулах "Бөртэ чоно-2017" ёслол энэ сарын 13-нд болно. Улиран одож буй жил онцлогтой. Олимпын наадам тохиосон болохоор шилдгүүдийн хооронд өрсөлдөөн их өрнөх бололтой. Мөн манай баг тамирчид ДАШТ-ээс цөөнгүй медаль авсан юм. Ингээд 19 дэх удаагийн “Бөртэ чоно” наадмын онцлог, хүн бүр сонсоогүй мэдээллийг хүргэж байна.
Энэ ёслолыг анх санаачилсан хүн нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин юм. 2002 онд анхны “Бөртэ чоно”-ыг зохион байгуулахад гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хүртэж байв. Харин энэ цомыг хамгийн олон авсан нь олимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бөгөөд тэрбээр 2004, 2006, 2009 онуудад хүртэж байжээ.
Спортын төрлөөр нь ангилбал жүдочид есөн удаа шилдэг болж байсан байна. "Бөртэ чоно"-ын оны хамгийн шилдэг өргөмжлөлийг хоёр тамирчинд хамт өгсөн дөрвөн тохиолдол байдаг нь 2008 онд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, 2009 онд Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, 2014 онд С.Цэрэнчимэд, Г.Болдбаатар, 2016 онд Д.Сумъяа, Д.Отгондалай нарт өгч байв.
"Бөртэ чоно" наадмын он оны шилдгүүд:
2002 он: О.Пүрэвбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль)
2003 он: О.Гүндэгмаа (буудлага спортын оюутны ДАШТ-ий алтан медаль)
2004 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд"Афин-2004" олимпын наадмын хүрэл медаль)
2005 он: Б.Наранбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медаль)
2006 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд "Доха-2006" Азийн наадмын алтан медаль)
2007 он: Э.Бадар-Ууган (боксын ДАШТ-ий мөнгөн медаль)
2008 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль), Э.Бадар-Ууган (Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль) хоёул шилдэг болсон.
2009 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль), П.Сэрдамба (боксын ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.
2010 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2011 он: П.Сэрдамба (боксын ДАШТ-ий хүрэл медаль)
2012 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Лондон-2012" олимпийн наадмын мөнгөн медаль)
2013 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2014 он: С.Цэрэнчимэд (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль), Г.Бодбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.
2015 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2016 он: Д.Сумъяа (жүдо бөхийн төрөлд "Рио-2016" олимпын наадмын мөнгөн медаль), Д.Отгондалай (боксын төрөлд "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт) тухай жилээс эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь шилдгийг шалгаруулдаг болсон.
2017 он: Д.Сумъяа (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2018 он: М.Нандинцэцэг (боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл)
2019 он: Э.Цэндбаатар (боксын ДАШТ-ий хүрэл медаль)
2020 он “Бөртэ чоно” наадам түүхэндээ анх удаа өнжив.
Б.Жаргал