Өмнөх хувилбаруудаас хурдтай тархдаг гэдгээс илүү мэдээлэл хомс байгаа омикроны талаар дахин нэг мэдээлэл түглээ. Тэр нь ПГУ-ын коронавирусын стандарт тестийг ашиглан тодорхойлоход илүү төвөгтэй Омикрон хувилбарын шинэ төрлийг судлаачид илрүүлсэн тухай байв. Омикроны шинэ төрөл дэлхий даяар мэдэгдэхүйгээр хурдтай тархаж болзошгүй гэж мэргэжилтнүүд түгшиж буй ажээ.
"The Guardian" сонины мэдээлэлд дурдсанаар энэхүү шинэ төрөл нь лабораторид суурилсан COVID-19 шинжилгээнд амархан илрүүлэх боломжийг олгодог тодорхой генетикийн өөрчлөлтгүй тул зарим судлаачид үүнийг "далд Омикрон" гэж нэрлээд буй юм. Дашрамд дурдахад, уржигдрын мэдээллээр 1вдэлхийн 54 улсад омикроны 1600 гаруй тохиолдол батлагдаад байна. Тодруулбал, Англид 437, Данид 398, Өмнөд Африкт 360, АНУ-д 55, БНСУ-д 38, Хонконгт 12, ХБНГУ-д 15, БНЭУ-д 21, ОХУ-д 2, Мальдив, Тайландад тус бүр 1 батлагдсан байна. Африк тивийн 10 улсад нийт 57,000 гаруй сэжигтэй тохиолдол байгаа бөгөөд лабораторийн шинжилгээгээр батлах ажил хийгдэж байгаа ажээ.
С.Сүлд