Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Турк улсын Станбул хотод энэ сарын 12-нд болох ДАШТ-д оролцохоор хөлгийн жолоо залав. Ес дэх удаагийн тус тэмцээнд манай улсаас Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин дасгалжуулагчийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөх юм байна. Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Б.Онон баг, тамирчиддаа амжилт хүсэж, бэлтгэлийн хувцас, шаардлагатай хэрэглэл материал гардуулан өгчээ. Монголын таеквондогийн холбоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, шигшээ багийн хувцасаа “BASU” брендээр урлуулжээ.