Халдварлах хурд нь өндөр гэгдээд байгаа коронавирусын омикрон хувилбар дэлхий нийтийн сэтгэлийг түгшээж байсан. Энэ хувилбар вакцинд тэсвэртэй байж магадгүй гэсэн эхний мэдээллүүд гарч байсан нь олон хүний сэтгэлийг түгшээж байлаа.
Харин өчигдөр “Pfizer BioN Tech” нэгэн таатай мэдээ түгээсэн нь “Pfizer” вакцины бүүстер тун омикрон хувилбарын эсрэг өндөр үр дүн үзүүлсэн судалгааны эхний үр дүнгүүд гарч эхэлсэн тухай байлаа. Тодруулбал, вакцины хоёрдугаар тунтай хүмүүсээс бүүстер тун хийлгэсэн хүний эсрэг бие 25 дахин илүү байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь омикрон хувилбараас хамгаалах магадлал маш өндөр байгааг харуулж байгаа гэдгийг үйлдвэрлэгчид мэдэгдлээ.
С.Сүлд