УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халвдар өвчний хэлтсnйн дарга Ш.Тэгшбаяр, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нарын холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилттэй төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд дүүргүүдийг түшиглэн коронавирусын халдварын тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний төлөвлөлт, тандалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шуурхай удирдлагын нэгж байгуулах, эрхзүйн баримт бичгийг боловруулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ хүрээнд Налайх дүүргийг түшиглэн бүх дүүргүүдийн онцгой комисс, шуурхай штабын бүрэлдэхүүнийг чадавхижуулах зорилгоор тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Шуурхай удирдлагын нэгж байгуулах, эрхзүйн баримт бичгийг боловсруулах сургалт, дадлагыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.