Увс аймгийн төв Улаангом хотод “Аваргуудын нэрэмжит барилдаан” энэ сарын 18, 19-нд болох тов гарлаа. Жил бүр уламжлал болгон явагддаг тус барилдаан нь бөх сонирхогч олны шимтэн сонирхдог барилдаан юм. Увсын цэнхэр хязгаараас таван аварга цолтон төрөн гарсан нь Зууны манлай монгол бөх, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх, даян аварга Н.Батсуурь, Ардын багш, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аварга О.Балжинням, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат билээ. Тус аймгийн бөхчүүд монгол төрийн наадамд хамгийн олон түрүү авсан яах аргагүй бөхийн өлгий нутаг юм.
Б.Жаргал