Футзалын эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Энэ жилийн цомыг "Арвис" клуб өргөж, "UBC" клуб дэд байрт орлоо. "Арвис" хүчтэй өрсөлдөгч "UBC" багийг 2:3-аар буулган авсан юм. Харин хүрэл медалийг "Туулын том тулнууд" хүртэв. Тус тэмцээний шилдэг хаалгачаар Б.Мөнхзул, шилдэг тоглогчоор О.Цасан-Охин, шилдэг довтлогчорр Ө.Ундрах нар шалгарсан байна.