МҮБХ-ноос өчигдөр допинг хэрэглэсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хасах шийдвэрээ танилцууллаа. Үүний араас бөхийн хүрээнийхэн санал бодлоо илэрхийлсээр байна. Тухайлбал улсын заан Б.Соронзонболд “Нөгөө 38 бөх гээд яриад байдгийг сайхан задлаад тавьчихвал бүр сайхан, амар сайхандаа жаргана даа. Тэр дотор байгаа хэд хэдэн хүнийг ч нэг муухан мэдээд байгаа юм аа. Та нарын хайр хүндлэлүүд дотор нь цохиж явбал яана. Бүр болохгүй бол баттай мэддэг хэсгээ мөнгөөр зарахаас” хэмээн цахим хуудастаа бичжээ. Б.Соронзонболд зааны хувьд допингийн төрлийн бодис давтан хэрэглэсэн анхны (үндэсний бөхчүүд дотор) бөх юм. 2009, 2018 онд допинг хэрэглэсэн ч шийтгэсэн гэж лав дуулдаагүй билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (17)