Монгол Улсад 2023 оны дэлхийн тулааны спортын ахмадын болон залуучуудын наадам зохион байгуулахаар болсон билээ. Тодруулбал, БНСУ-д болсон дэлхийн тулааны спортын мастеруудын хуралд ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцож, эх орондоо тус тэмцээнийг зохион байгуулах эрх авч байв. Тэгвэл Монгол Улс 2023 оны дэлхийн тулааны спортын наадам зохион байгуулах эрх авсантай холбогдуулан WMC (Дэлхийн тулааны спортын хороо)-ны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан товчооны дарга Кан Сун Мин тэргүүтэй албаны төлөөлөгчид манай оронд хүрэлцэн ирж, тэмцээн зохион байгуулах заал, танхимтай танилцжээ. Кан Сун Мин айлчлалынхаа хүрээнд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “Голомт”-ын Д.Баясгалан, “Степ арена” спорт цогцолборын удирдлагуудтай уулзаж, санал солилцсон байна.
Б.Жаргал