БНСУ-д омикроны голомт үүссэн байж магадгүй байна. Энэ голомт нь Христийн сүмээс үүдэлтэй байх магадлалтай байгаа юм байна. Учир нь, Омикрон хувилбар бүртгэгдсэн анхны тохиолдол нь Нигери улсаас тус улсад ирсэн номлогч байжээ. Түүний хавьтлууд коронавирусын шинэ хувилбараар халдварласан нь бүртгэглдээд байгаа юм. Тус улсад энэ сарын 6-нд шинээр 12 омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Инчон хотын Мичүхул дүүрэгт байрлах христийн сүмийн итгэгчид аж.
Үүнээс үүдэн дээрх сүмийн итгэгчдийн дунд халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байна гэж үзэж байгаа ажээ. БНСУ-д 1300 орчим хүн омикроноор халдварлаад байгаагийн 607 нь ойрын хавьтлын хүмүүс юм байна. Тэдний 500 гаруй нь Инчон хотод байрлах сүмийн итгэгчид болон тэдгээрийн ар гэрийн гишүүд байгаа юм. Өмнө нь тус улсад коронавирус анх дэгдэхэд голомт нь мөн Христийн сүмээс халдварлаж байсан билээ.
С.Сүлд