МҮБХ-ны удирдлага шинэчлэгдэж, ёс зүйгүй бөхчүүдтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн нь саяхан. Өнгөрсөн долоо хоногт учраа бөхөө нударсан аймгийн харцага Ж.Дэлгэрсайханы барилдах эрхийг нэг жилээр хаслаа. Бусад бөхчүүдэд сургамжтай хэрэг. Тэр Ардчилсан намын 30 жилийн ойн барилдааны үеэр аймгийн заан Б.Батбаянд унасныхаа дараа шалтгаангүй гар хүрсэн юм. Мөн сумын заан Ё.Гантулга, О.Баяржаргал нарын барилдах эрхийг зургаан сараар хассан байна. Бөхийн үзэгч цөөрсөн нэг шалтгаан нь бүдүүлэг бөхчүүдийн ёс зүйгүй үйлдэл гэж хэлж болно. МҮБХ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүддээ хатуу шийтгэл оногдуулсан нь яах аргагүй зөв. Ингэж гэмээн монгол бөх цэвэр ариун оршин тогтнох буйзаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (7)