БНХАУ-ын Бээжин хотноо болох өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлоно гэдгээ АНУ зарлалаа. БНХАУ Шинжааны уйгуруудыг хэлмэгдүүлж, хүний эрхийн зөрчил гаргаж байгаа учраас өвлийн олимпод АНУ албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ Цагаан ордон мэдэгдсэн юм. Уг нь олимпын наадмуудад АНУ төр засгийн өндөр түвшний хүмүүсээ оролцуулдаг. Харин энэ удаа Бээжингийн олимпод АНУ-ын төр засгийн төлөөлөгчид оролцохгүй болж байгаагаа ингэж мэдэгдлээ. Гэхдээ Бээжингийн олимпод тус улсын тамирчид оролцох боломжтой бөгөөд тамирчдаа АНУ бүх талаар нь дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Бээжингийн өвлийн олимпын наадмыг бойкотлоно гэдгээ өнгөрсөн сард мэдэгдээд байв. АНУ өмнө нь Москвад болсон 1980 оны зуны олимпын наадмыг мөн бойкотлож байсан бөгөөд энэ нь Афганистанд ЗХУ-ыг түрэмгийлсэн гэсэн шалтгаантай байв. Дараа нь 1984 онд зохиогдсон Лос-Анжелесийн зуны олимпыг ЗХУ болон социалист орнууд мөн бойкотлож байлаа.
Цагаан ордны энэхүү мэдэгдлийн дараа АНУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэд, “Ийм бойкот зарласнаараа АНУ олимпын хартийн үзэл санааг ноцтой зөрчиж байна” гэсэн юм.
О.Балдан-Очир