Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 5-17-нд болж байна. Тэмцээнд 137 орны 700 гаруй тамирчин өрсөлдөх бол манай улсаас долоон тамирчин оролцох юм. Монголын шигшээ багийг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр удирдаж, багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Энхтамир, 71 кг-д Г.Анужин, 55 М.Очир-Эрдэнэ, 61 кг-д У.Амарбаяр, 81 кг-д Р.Барсболд, 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, +81 кг-д Э.Билэгсайхан нар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Тус тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэн тамирчин нь М.Анхцэцэг (2017, 2019 онд) билээ.