Монголын спортын сэтгүүлчдийн холбооны их хурал энэ сарын 12-нд болохоор товлогдлоо. Хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох юм байна. Шинэ ерөнхийлөгч ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох дүрэмтэй. 1990 онд спортын сэтгүүлч С.Түвдэнням, Ж.Отгонцагаан тэргүүтэй биеийн тамир спортоор дагнан бичдэг сэтгүүлчид санаачлан Монголын спортын сэтгүүлчдийн холбоог байгуулсан түүхтэй. МССХ-ны анхны ерөнхийлөгчөөр “Спортын мэдээ” сонины ахлах редактор, эрхлэгч С.Түвдэнням, харин хоёр дахь ерөнхийлөгчөөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан ажиллаж байв. Өдгөө 100 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчөөр Ч.Отгонбаатар ажиллаж байгаа юм.
Б.Жаргал