Энэтхэгийн Мумбай хотод бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчны эрх олгох “AMATEUR OLYMPIA” энэ сарын 3-5-нд зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд дэлхийн дөрвөн удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Угалзцэцэг физик төрөлд алтан медаль хүртэж, мэргэжлийн тамирчны эрх авлаа. Энэ амжилт нь Монголын спортын салбарт тэмдэглүүштэй үйл явдал юм. Мөн фигур төрөлд мөнгөн медаль авсан бөгөөд “Mister Olympia” хүндэтгэлийн пайз гардан авсан байна. Г.Угалзцэцэг гавьяат бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчны эрх авсан Монголын хоёр дахь эмэгтэй тамирчин болов. Мэргэжлийн тамирчин болсноор АНУ-д зохион байгуулагддаг “Мистер олимпиа” тэмцээний зөвхөн мэргэжлийн тамирчид өрсөлддөг ангилалд оролцох боломж бүрдэж байгаа юм.
Б.Жаргал