Ливан улсын Бейрут хотод жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-5-нд болов. Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин өрсөлдөхөд нэг алт, гурван хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд О.Оюунчимэг алт, эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, 55 кг-д Б.Жанцанноров, 90 кг-ын жинд Ц.Ган-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ. Мөн 81 кг-д Б.Гансүх, 52 кг-д О.Сарантуяа тавдугаар байрт орсон бол -100 кг-д Б.Чинхүсэл долдугаар байрт орлоо.
Б.Жаргал