Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход 107 кг-ын жинд паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртэв. Токиогийн паралимпаас хойш түүний оролцсон анхны олон улсын тэмцээн байлаа.
Түүний шийдвэрлэх мөчид цээжнээс 250 кг-ыг өргөсөн амжилтыг шүүгчид харамсалтай нь тооцоогүй юм. Дасгалжуулагч Д.Баттулгын зүгээс бичлэг дахин үзэх хүсэлт гарахад зохион байгуулагчдын зүгээс боломжгүй гэсэн хачирхалтай хариу өгчээ.
Сонин байгаа биз. Дэлхийд цуутай тамирчин болохыг бид дахин харлаа. Энэ л хангалттай юм. Э.Содномпилжээ “Токио-2020” паралимпын наадмаас ирмэгцээ энэ тэмцээнд бэлтгэж эхэлсэн юм.
Гэвч энэ жинд дэлхийн шилдэг 21 хүчтэн өрсөлдөхөд Ираны тамирчин Гарибиши Алиакбар төрийн дууллаа эгшиглүүлж, “Токио-2020” паралимпын наадмын хүрэл медальт, Ираны Рази Саман хүрэл медаль хүртсэн байна. За тэр яах вэ, дараа нь манай баатарт түүнээс даагаа нэхэх нь лавтай. Наадам нэг биш гэдгийг дахин харуулна биз ээ.
Э.Содномпилжээ дэд байрт орсноор ДАШТ-ий дөрөв дэх медалиа хүртэж байгаа ба пара ангилалдаа 2017 онд мөнгө, 2019 онд алт, 2019 онд IPF холбооны ДАШТ-ээ алтан медаль хүртэж байв.
Б.Жаргал