Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн ДАШТ энэ сарын 27-ноос ирэх сарын 6-нд болж байна. Маргааш тус тэмцээний 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын алт, хүрэл медальт, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөх юм. Тэрбээр “Токио-2020” паралимпын наадамд оролцсоноос хойш анхны олон улсын тэмцээндээ өрсөлдөх гэж буй нь энэ. Түүнийг гавьяат дасгалжуулагч Дашийн Баттулга удирдан оролцох бөгөөд Э.Содномпилжээгийн жинд 21 тамирчин оролцохоо мэдүүлжээ. Түүний өрсөлдөх жинд “Токио2020” паралимпын наадмын мөнгөн медальт, Малайзын Жон Ие Хи, хүрэл медальт Ираны тамирчин Рази Саман нар даагаа нэхэхээр иржээ. Дээрх хоёр тамирчны бэлтгэл сургуулилт тун сайн байгаа хэмээн гадны мэргэжилтнүүд дүгнэж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)