Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлсан нь саяхан. Тэрбээр сүмогийн дээд зиндаанд 45 түрүүлсэн амжилтаар бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж байгаа. Хакүхо М.Даваажаргал их сүмод геннисийн долоон дээд амжилт байгуулсан домогт ёкозүна юм. Тэгвэл өнөөдөр түүний геннисийн долоон амжилтын батламжийг сүмо бөхийн ордны музейд байрлахаар болсон бөгөөд Хакүхо М.Даваажаргал батламжаа өөрийн биеэр гардуулан өгчээ. Тэрбээр дээд зиндаанд хамгийн олон (45) түрүүлсэн, дээд зиндаанд хамгийн олон давсан (1093), хамгийн удаан Ёкозүна цолтой (84) барилдсан, нийт давсан тоогоор хамгийн дээд амжилт (1887), уналгүй хамгийн олон түрүүлсэн (16) бөгөөд эдгээрээс хоёр амжилтаа дахин давтсанаар геннисийн долоон батламж эзэмшиж буй билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)